"Яараад яахав дээ" өдөрлөг боллоо

Орон нутагт | Сэлэнгэ
otgontsetseg@montsame.mn
2020-07-16 16:40:21

Сэлэнгэ/МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймагт зам тээврийн осол, хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор "Яараад яах вэ дээ" өдөрлөгийг зохион байгуулж байна.

Өдөрлөгийг аймгийн Цагдаагийн газар, Сүхбаатар сумын "Ундрах тум" ХХК хамтран зохион байгуулж байна. Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэхэд иргэдийн оролцоо чухал юм.  Өдөрлөгт орон нутгийн иргэдээс гадна, замд зорчиж буй жолооч нарыг оролцууллаа. Энэ үеэр аялагч, амрагчдад аян замдаа та яараад яах вэ дээ. Тиймээс замын алжаалаа тайлж, суниагаад, амны цангаагаа тайлаад, замын хөдөлгөөнд соёлтой, хамгаалалтын бүсээ заавал зүүж оролцохыг уриалж санамж, сэрэмжлүүлгийг тарааж өглөө. Түүнчлэн автозамаар дайран өнгөрч буй тээврийн хэрэгслүүдийн ар талд яараад яах вэ дээ лого бүхий зурагт хуудсыг наалгажээ. Жолооч нар, иргэдийг замын хөдөлгөөнд дүрмийн дагуу соёлтой оролцохыг уриалж "Ундрах тум" ХХК-ийн зүгээс оролцогчдод хүйтэн ундаа, зайрмагаар үйлчиллээ хэмээн аймгийн Цагдаагийн газраас дуулгав. Ташрамд улсын хэмжээнд өрнөж буй "Яараад яах вэ дээ" аяны хүрээнд замын хөдөлгөөний дүрмээ биелүүлж, хөдөлгөөнд соёлтой оролцох. Аялал, зугаалгаар явахдаа цаг агаарын урьдчилан сэргийлэх мэдээ, мэдээлэлтэй танилцах. Үер, усны аюулаас сэрэмжлэхийг энэ үеэр онцгойлон анхааруулжээ. Мөн гол усны түвшин эрс нэмэгдсэн үед голын усанд орохгүй байх,  хоггүй, цэвэр аялахыг анхааруулж байна.

 

 

Холбоотой мэдээ