Интернэт хэрэглэгч малчдын тоо 66 хувиар өсжээ

Орон нутагт | Булган
batjargal@montsame.mn
2020-07-16 17:14:15

Булган/МОНЦАМЭ/.Булган аймгийн малчдын 18,6 хувь буюу 2.6 мянга нь интернэт хэрэглэдэг гэж аймгийн Статистикийн хэлтэс мэдээлэв.

Өнгөрсөн онд  интернэт хэрэглэсэн малчдын тоог өмнөх жилтэй нь харьцуулахад 66 хувиар өссөн байна. Насны бүлгээр авч үзвэл 25-54 насны малчдын 62,0 хувь нь цахим орчинд аялдаг аж.

Аймгийн хэмжээний нийт малчдын 92,2 хувь буюу 12,8 мянган малчин гар утас ашигладаг байна. Гар утсыг идэр, ахимаг насны малчид түлхүү барьж, хол ойрын сонин, дэлхийн мэдээлэл, малын эрэл сурал, цаг агаарын төлөв байдал зэрэгтэй цаг алдалгүй танилцдаг болжээ.

 

Холбоотой мэдээ