Говь-Алтайд тарваган тахлын сэжигтэй тохиолдол дахин бүртгэгджээ

Монголын мэдээ | Эрүүл мэнд
sodonizm@gmail.com
2020-07-16 22:00:58

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Говь-Алтай аймгийн Эрдэнэ суманд 16 настай, эрэгтэй хүүхэд тарваган тахлын сэжигтэйгээр сумын эмнэлэгт тусгаарлагдлаа.

Энэ хүүхэд 7 дугаар сарын 14-нд тарваганы мах идсэн өгүүлэмжтэй бөгөөд өчигдөрөөс өндөр халуурч ханиалгасан байна. Хүүхдийн биеийн байдал хүндэвтэр байна.  Аймгаас мэргэжлийн эмч нарын баг тус сум руу явжээ.

Мэргэжлийн байгууллагаас ард иргэдийг тарвага агнахгүй, мах, түүхий эд эрхтэнг идэхгүй байхыг анхааруулж байна.

Холбоотой мэдээ