БНАСАУ-ын удирдагч энэ оны эхний хагаст хамгийн цөөн удаа олны өмнө гарч иржээ

Дэлхийд | Улс төр
khulan@montsame.gov.mn
2020-07-16 17:41:02

СӨҮЛ. /Yonhap/. БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Ун 2012 онд төрийн эрхийг барьж эхэлснээсээ хойш энэ оны эхний хагаст хамгийн цөөн удаа олны өмнө гарч ирснийг нэгэн тайланд мэдээлжээ.


Солонгосын Үндэстнээ нэгтгэх хүрээлэнгээс пүрэв гарагт танилцуулсан тайланд дурдсанаар, Ким Жөн Ун энэ оны эхний хагаст 19 удаа олны өмнө гарч ирсэн ажээ.  


Уг үзүүлэлтийг 2013 оны мөн үеийнхтэй харьцуулахад огцом буурсан бөгөөд тэрбээр тухайн онд үйлдвэр, цэргийн баазуудад зочлох зэргээр 100 орчим удаа олны өмнө гарч ирж байжээ. Харин 2017-2019 оны эхний хагаст дунджаар 40-50 удаа олны өмнө гарч ирсэн байна.


Энэ оны тавдугаар сард Ким Жөн Уныг олны өмнө гарч ирэхгүй байгаатай холбогдуулан түүний биеийн байдлын талаар янз бүрийн дуулиан дэгдсэн бөгөөд түүнийг нас барсан байж болзошгүй гэх мэдээлэл хүртэл гарсан юм.


БНАСАУ-ын удирдагчийн энэ онд олны өмнө гарч ирсэн тохиолдлуудын тэн хагас гаруйг цэргийн томоохон сургууль юм уу цэргийн баазад хийсэн хээрийн шалгалт эзэлсэн бол БНАСАУ-ын эдийн засгийн төслүүдтэй холбоотой шалтгаанаар хоёрхон удаа олны өмнө гарч иржээ.


Ким Жөн Ун олны өмнө гарч цөөн гарч ирэх болсон нь БНАСАУ шинэ коронавирусний халдварын тархалтад санаа зовниж буйг илтгэж байна гэж дээрх баримт бичигт дурдсан байна.


Мөн "Тэрбээр өөрийг нь дагалдан яваа төлөөлөгчдийн дунд халдвар авсан хүн байж болзошгүйд санаа зовниж байгаа тул олны өмнө гарч ирэхээс аль болох зайлсхийж байна" хэмээгээд, COVID-19” цар тахал ойрын ирээдүйд намжих төлөвгүй байгаа тул Ким Жөн Ун энэ оны сүүлийн хагаст ч мөн олны өмнө цөөн гарч ирэх магадлалтай байна гэж тайланд тэмдэглэжээ. 

Холбоотой мэдээ