Буйр нуур руу аялалын автобусаар үйлчилж эхэллээ

Орон нутагт | Дорнод
167@montsame.mn
2020-07-16 20:01:45

Дорнод /МОНЦАМЭ/. Дорнод аймгийн төвөөс долоо хоног бүрийн баасан гарагт Буйр нуур руу автобусаар үйлчилж эхэллээ.

“Дорнын их тал трейвэл” ХХК-аас хосоороо болон гэр бүл, найз нөхөд, цөөн ажилтантай албан байгууллага, хамт олонд зориулан дээрх үйлчилгээг нэвтрүүлээд байна.

Аялагчид хувийн унаагаар хол зам туулж алжаахгүйгээр алдарт Мэнэнгийн талыг нүдээр үзэж, Буйр нуурт амрахыг хүссэн хүмүүс 9111-1658 дугаарын утсаар холбогдон захиалгаа өгөх боломжтой юм байна.

Сүүлийн жилүүдэд дотоодын аялагчид Монгол Улсын зүүн хязгаар Халх гол сум, дайны түүхийг өгүүлсэн хөшөө дурсгалуудыг үзэж, Буйр нуур, Мэнэнгийн талаар аялах сонирхол нь нэмэгдсээр байна. Тэр хэрээр байгаль орчноо олны хөлд тарамдахаас сэргийлэхийн тулд ийнхүү зохион байгуулалтай аялал жуулчлалыг иргэдэд санал болгож байгаа тухай “Дорнын их тал трейвэл” ХХК-аас мэдээлэв.  

Холбоотой мэдээ