Засгийн газрын ажлын хөтөлбөрийг боловсруулах ажлын баг гаргав

Монголын мэдээ | Улс төр
munkhbaatar@montsame.gov.mn
2020-07-16 18:44:25
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар, 2020-2024 оны ажлын хөтөлбөр болон түүнийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний төслийг боловсруулах үүрэг бүхий ажлын баг байгуулав. 


Тус ажлын багийн ахлагчаар Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнээр ажиллах юм. Засгийн газрын хуралдаанаас Монгол улсын Үндсэн хууль, төсвийн тухай хууль болон Монгол Улсын хөгжлийн бодлого, төлөвлөлтийн бусад баримт, бичгүүдтэй уялдуулан төслийг богино хугацаанд боловсруулж батлуулахыг ажлын багт үүрэг болголоо.

Холбоотой мэдээ