Ченжүүд махны бөөний үнийг өсгөсөн нь ханшид нөлөөлж байна

Орон нутагт | Дорнод
167@montsame.mn
2020-07-16 21:46:04

Дорнод /МОНЦАМЭ/. Дорнод аймагт махны ченжүүд малчдын гар дээрээс мал махыг бөөнд нь өндөр үнээр худалдан авч, Улаанбаатар хот руу нийлүүлж байгаагаас шалтгаалан махны үнэ буухгүй байгааг жижиглэн худалдаа эрхлэгчид хэлж байна. Өнөөдрийн байдлаар “Шүр” зах дээр хонины мах кг нь 10 мянган төгрөг, үхрийн мах 12 мянган төгрөг, адууны мах есөн мянган төгрөг, үхрийн дайвар буюу цагаан мах кг нь долоон мянган төгрөг, адууны гэдэс таван мянган төгрөг, хонины сүүл 15 мянган төгрөгийн ханштай байгаа юм.

Баяр наадам болсонтой холбоотойгоор малчид малаа хэд гурван төгрөгөөр арилжих нь нэмэгдсэн ч бөөний үнэ өндөр хэвээр байсан аж. “Шүр” зах дээр махны жижиглэн худалдаа эрхлэгчид хонины махыг 8000-8500 төгрөг, адууны махыг 6000 төгрөг, үхрийн махыг 9000 төгрөгийн бөөний үнээр худалдан авч кг тутамд нь хоёроос гурван мянган төгрөг нэмж борлуулж байна. 

Холбоотой мэдээ