Сэлэнгэ аймагт 40 иргэн тусгаарлалтад байна

Орон нутагт | Сэлэнгэ
otgontsetseg@montsame.mn
2020-07-17 16:29:22

Сэлэнгэ/МОНЦАМЭ/.Сэлэнгэ аймагт долоодугаар сарын 16-ны 20:00 цагийн байдлаар нийт 40 иргэн тусгаарлалтад байна.

Эдгээр иргэдийн тав нь аймгийн төвд буюу Сүхбаатар сумын Ахмадын сувилалд, гурав нь аймгийн Нэгдсэн эмнэлэгт, 32 нь Баянгол сумын гуравдугаар багт кемпэд тусгаарлалтад байгаа. Мөн энэ сарын 17-ны байдлаар Сэлэнгэ аймагт нийт найман иргэн гэрийн ажиглалтад байна. Тэдний биеийн байдал ямар нэгэн өөрчлөлт илрээгүй, хэвийн байгаа. Дээрх иргэд Сүхбаатар, Алтанбулаг, Сант сумууд болон Номгон тосгонд тус тус байгаа талаарх мэдээллийг аймгийн Онцгой байдлын газраас өгөв.

 

 

Холбоотой мэдээ