Алба хаагчдынхаа ажиллах орчин нөхцөлийг сайжруулжээ

Орон нутагт | Сэлэнгэ
otgontsetseg@montsame.mn
2020-07-19 16:59:15

 

Сэлэнгэ/МОНЦАМЭ/.Монгол Улсад Цагдаагийн байгууллага үүсэж хөгжсөний 99 жилийн ойг Сэлэнгэ аймгийн Мандал сум шинэ бүтээн байгуулалтаар угтсан тухайгаа мэдээлэв.

Тус хэлтсийнхэн алба хаагчдынхаа ажиллах орчин нөхцөлийг сайжруулах ажлыг үе шаттай зохион байгуулжээ. Тухайлбал байгууллагын аюулгүй байдлыг ханган, иргэдэд тав тухтай стандартад нийцсэн орчинд үйлчлүүлэх нөхцөлийг бүрдүүлсэн аж. Энэхүү ажилд Мандал сумын ЗДТГ-аас 69 сая төгрөгийн төсөв хөрөнгийг шийдвэрлэн өгч, Түнхэл тосгонд цагдаагийн кобаны байрыг бариулсан байна. Түүхт ойн баяраар энэхүү бүтээн байгуулалтын ажлаа 100 хувийн гүйцэтгэлтэйгээр ашиглалтад оруулжээ. Ингэснээр хөдөөгийн тосгоны цагдаагийн алба хаагч шаардлага хангасан орчинд үйл ажиллагаагаа явуулах боломжтой болжээ. 

Холбоотой мэдээ