28 тонн хог хаягдал гарчээ

Орон нутагт | Баянхонгор
munkhzul@montsame.mn
2020-07-20 19:11:21

Баянхонгор /МОНЦАМЭ/. Түйн голын Цагаан бургасны орчмын болон Эрдэнэцогтын гармаас Мандухай жуулчны бааз хүртэлх хог хаягдлыг цэвэрлэж, 28 тонн хог хаягдлыг төвлөрсөн хогийн цэгт хүргэжээ.

Цэвэрлэгээнд Баянхонгор сумын Засаг даргын Тамгын газрын 62 ажилтан, албан хаагч, есөн багийн иргэд, сумын Нийгмийн ардчилал Эмэгтэйчүүдийн холбооны 15 гишүүн нэгдсэн байна. Нийт 400 гаруй хүн өдрийн турш 28 тонн хог хаягдлыг бөөгнүүлж, “Цэвэр хот” ОНӨААҮГ-ын гурван автомашинаар тээвэрлэсэн байна.

Холбоотой мэдээ