ТАСС агентлагаас МОНЦАМЭ агентлагт мэндчилгээ дэвшүүлэв

Монголын мэдээ | Нийгэм
munkhbaatar@montsame.gov.mn
2020-07-20 14:18:49
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлагийн 99 жилийн ой тохиож байгаатай холбогдуулан тус агентлагийн дарга Б.Ганчимэгт ОХУ-ын ТАСС агентлагийн Ерөнхий захирал Сергей Михайлов мэндчилгээ дэвшүүллээ. 


Мэндчилгээнд, Мэдээллийн МОНЦАМЭ агентлаг үүсгэн байгуулагдсан ойн баярын мэнд дэвшүүлж, тус агентлаг нь Монгол Улсад өрнөж буй мэдээ мэдээллийг сэтгүүл зүйн стандартыг чанд баримтлан чанартайгаар дамжуулдаг сайн түнш гэдгийг онцлон тэмдэглэжээ. Түүнчлэн, ТАСС агентлагийн зүгээс МОНЦАМЭ агентлагтай харилцах, хамтран ажиллахдаа ихээхэн ач холбогдол өгч ирсэн уламжлалтай. Цаашид энэхүү харилцаагаа улам өргөжүүлэн хөгжүүлэхээ илэрхийлсэн байна. Мөн цар тахлын сорилтыг амжилттай даван туулж, эрүүл энх байхыг МОНЦАМЭ агентлагийн хамт олонд хүсжээ.


Ташрамд дурдахад, МОНЦАМЭ, ТАСС агентлаг сүүлийн 60 гаруй жил мэдээллийн салбарт хамтран ажиллаж байгаа бөгөөд 2013 онд хамтын ажиллагааны гэрээгээ шинэчлэн байгуулжээ. Энэ дагуу өдөр тутам мэдээ, мэдээллээ солилцож, жил бүр сэтгүүлч, техникийн ажилтнуудаа харилцан туршлага судлуулдаг уламжлалтай юм.



Холбоотой мэдээ