Сэлэнгэ аймгийн нутгаар 21, 22-нд агаарын температур 30-35 градус хүрч хална

Орон нутагт | Сэлэнгэ
otgontsetseg@montsame.mn
2020-07-20 18:40:29

Сэлэнгэ/МОНЦАМЭ/.Сэлэнгэ аймгийн нийт нутгаар маргааш буюу 21, 22-ны өдрүүдэд агаарын температур 30-35 градус хүрч огцом халахыг аймгийн УЦУОШТ-өөс мэдээллээ.

2020 оны 7 дугаар сарын 20-ны 20 цагаас 7 дугаар сарын 21-ний 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээгээр Сэлэнгэ аймгийн нутгаар багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун хойноос 5-10 м/с. Шөнөдөө 8-13 градус, өдөртөө 27-32 градус дулаан байна. Сүхбаатар хот орчмоор багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун хойноос 5-10 м/с. Шөнөдөө 8-10 градус, өдөртөө 29-31 градус дулаан байна.

2020 оны 7 дугаар сарын 22-ноос  2020 оны 7 дугаар сарын 26-ныг хүртэлх 5 хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээгээр 23-нд нутгийн өмнөд хэсгээр, 24-нд ихэнх сумдын нутгаар түр зуурын бороо орно. Салхи ихэнх хугацаанд баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө 14-19 градус, өдөртөө 26-31 градус дулаан байна.

Холбоотой мэдээ