Ахмадууд "Бид партизаны үр сад" бага наадам зохион байгуулжээ

Орон нутагт | Сэлэнгэ
otgontsetseg@montsame.mn
2020-07-20 19:02:25

Сэлэнгэ/МОНЦАМЭ/.Сэлэнгэ аймгийн Ахмадын хорооноос ардын хувьсгалын 100 жилийн ойг угтан "Бид партизаны үр сад" сэдэвт урлаг, спортын бага наадмыг цувралаар зохион байгуулж байна.

Өнгөрсөн амралтын өдрүүдэд П.Буянэрдэнэ ахлагчтай "Бэлчир бүс"-ийн ахмадын хороодын ахмадуудын дунд дээрх үйл ажиллагааг явуулсан байна. Тус бүсэд Алтанбулаг, Сүхбаатар, Шаамар сумДулаанхаан тосгоны ахмадууд багтдаг бөгөөд Шаамар суман дахь аймгийн ахмадын хорооны амралт, алжаал тайлах төвд зохион байгуулжээ. Бага наадам монгол шагайн наадгай, дардас, буухиа, цагаан суварга хийн дасгал, гангараа гэсэн төрлүүдээрмаш хөгжилтэй хэлбэрээр зохион байгуулагдсан аж. Наадамд 1921 оны Шаамар сумын партизан цэрэг М.Амар, А.Даваасүрэн, В.Жигжид, С.Жалбаахүү нарын ач, зээ нарын төлөөлөл оролцож, баяр хүргэсэн байна. Тэд мөн сумынхаа ахмадын хороонд өөрсдийн сэтгэлийн бэлэг гардуулжээ. "Бид партизаны үр сад" сэдэвт урлаг, спортын бага наадамд П.Буянэрдэнэ даргатай Алтанбулаг, Д.Нямжав даргатай Шаамар, Н.Галбадрах даргатай Сүхбаатар, Я.Цэрэндолгор даргатай Дулаанхаан сум, тосгоны ахмадын хороод маш идэвхтэй, зохион байгуулалттай оролцсон тухай ахмадын хорооноос мэдээлэв. 

 

Холбоотой мэдээ