Гамшгаас урьдчилан сэргийлэх мэдээ мэдээллийг түгээх дэлгэц байршууллаа

Орон нутагт | Баянхонгор
munkhzul@montsame.mn
2020-07-21 15:28:47

Баянхонгор /МОНЦАМЭ/. Баянхонгор аймгийн Онцгой байдлын газар иргэд, олон нийтэд гамшгаас урьдчилан сэргийлэх мэдээ мэдээллийг түгээх лед дэлгэцтэй боллоо.

Аймгийн Засаг даргын захирамжаар тус газарт 410х256 харьцаатай Р9 загварын лед дэлгэцийг байршуулахаар болсон аж. Ийнхүү санхүүжилтийг шийдвэрлэснээр иргэд, олон нийтэд гамшгаас урьдчилан сэргийлэх чиглэлээр заавар, зөвлөмж өгөх боломж бүрдэв.

Болзошгүй гамшиг осол, гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх, сэрэмжлүүлэх мэдээ, мэдээллийг тус дэлгэцээр түргэн шуурхай хүргэх юм байна.

Холбоотой мэдээ