Токиогоос 260 орчим иргэнээ татан авах онгоц хөөрлөө

Монголын мэдээ | Нийгэм
munkhbaatar@montsame.gov.mn
2020-07-21 10:02:03
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Токиогоос 260 орчим иргэнээ татан авах тусгай нислэгийн онгоц өнөөдөр 09.45 цагт Улаанбаатараас хөөрлөө.


Тус нислэг өнөө орой 21.15 цагт “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд буцаж ирэх хуваарьтай байгааг Улсын онцгой комиссын Шуурхай штаб мэдээллээ. 


УОК-оос хилийн чанадад байгаа иргэдээ татан авах ажиллагааг эрчимжүүлж байгаа бөгөөд долоодугаар сард нийт 15 удаагийн нислэгээр 3400 иргэнийг эх оронд нь авчрахаар төлөвлөжээ. Өнөөдрийн байдлаар, дэлхийн 55 улсаас 10 мянга гаруй Монгол Улсын иргэн эх орондоо ирэх хүсэлтээ УОК-ын Шуурхай штабт албан ёсоор гаргаад байна. 

Холбоотой мэдээ