Цахим үйлчилгээний нэгдсэн портал системд Сэлэнгийн 17 сум холбогдлоо

Орон нутагт | Сэлэнгэ
otgontsetseg@montsame.mn
2020-07-21 15:16:48

Сэлэнгэ/МОНЦАМЭ/.Монгол Улсын Засгийн газрын “Төрийн үйлчилгээний талаар авах зарим арга хэмжээний тухай” 2019 оны 149 дүгээр тогтоолын хэрэгжилтийг хангах ажил орон нутагт эрчимтэй явагдаж байна.

Тухайлбал Төрийн үйлчилгээг операторын тогтолцоонд шилжүүлэх төрийн үйлчилгээг цахимжуулах төсөлд Сэлэнгэ аймаг хамрагдаад байгаа. Энэхүү төслийн хүрээнд тус аймгийн 17 суманд тус бүр таван сая төгрөгийн өртөг бүхий тоног төхөөрөмжийг гардуулан өглөө. Ингэснээр Төрийн цахим үйлчилгээний нэгдсэн портал системээс үйлчилгээний оператораар дамжуулан 54 төрлийн мэдээлэл, лавлагааг сумандаа авах боломжтой болж байгаа юм. Энэхүү үйлчилгээг хамгийн түрүүн Сэлэнгэ аймгийн Сант сумын иргэд хүртлээ. Сумын иргэд ЗДТГ-ын "Иргэний танхим"-даа хүрэлцэн очиж, хурууны хээгээ уншуулснаар шаардлагатай лавлагаа тодорхойлолтоо гаргуулан авах боломж бүрдлээ.

Энэ нь иргэдэд цаг, мөнгө хэмнэсэн чухал үйлчилгээ болж буйд талархалтай байна. 

Холбоотой мэдээ