ОХУ-д коронавирусний анхны вакцин бэлэн болжээ

Дэлхийд | Шинжлэх ухаан
khulan@montsame.gov.mn
2020-07-21 14:13:39

МОСКВА. /TASS/. ОХУ-ын цэргийн мэргэжилтнүүд, Гамелейн нэрэмжит Эпидемиологи, микробиологийн үндэсний судалгааны төвийн эрдэмтдийн бүтээсэн вакцин бэлэн боллоо гэж тус улсын Батлан хамгаалахын сайдын нэгдүгээр орлогч Руслан Цаликов “Аргументы и Факты” сонинд мэдээлжээ.


“Манай маргэжилтнүүд, Үндэсний судалгааны төвийн эрдэмтдийн явуулсан туршилтын үр дүнгийн эцсийн үнэлгээг хэдийн хийсэн. Одоогийн байдлаар туршилтад оролцсон сайн дурынхан бүгд эмнэлгээс гарсан. Тиймээс шинэ коронавирусний дотооддоо гарган авсан анхны вакцин бэлэн болсон” гэж Р.Цаликов мэдээлсэн байна. 

Холбоотой мэдээ