Шилжилт хөдөлгөөнийг ирэх сарын 16-наас түр зогсооно

Монголын мэдээ | Улс төр
192@montsame.mn
2020-07-21 17:55:15

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын ээлжит сонгууль энэ оны 10 дугаар сарын 15-нд болно. Сонгуулийн тухай хуульд заасны дагуу иргэдийн шилжилт хөдөлгөөнийг 2020 оны наймдугаар сарын 16-наас түр зогсоох талаар УБЕГ-аас мэдээллээ.

Улмаар шилжилт хөдөлгөөнийг сонгуулийн санал авсан өдрийн маргааш буюу 10 дугаар сарын 16-нд сэргээнэ. Учир нь Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийн тухай хуулийн 24.1-т, Иргэний засаг захиргааны нэг нэгжээс нөгөө нэгжид шилжин суурьших хөдөлгөөнийг санал авах өдрөөс 60 хоногийн өмнө зогсоож, санал авах өдрийн дараах өдрөөс сэргээнэ гэж заасан байдаг.

Энэ жил болсон УИХ-ын сонгуулийн өмнө, хоёрдугаар сарын 1-нд шилжилт хөдөлгөөнийг түр зогсоож, сонгууль болсны маргаашнаас буюу 6 дугаар сарын 25-наас шилжилт хөдөлгөөнийг хэвийн явуулж эхэлсэн юм. 


Холбоотой мэдээ