Токиогоос ирсэн 260 иргэнийг "Токио Инн" зочид буудалд тусгаарлав

Монголын мэдээ | Нийгэм
munkhbaatar@montsame.gov.mn
2020-07-21 22:36:39
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Токиогоос 260 иргэнээ татан авч байгаа тусгай нислэгийн онгоц өнөөдөр 22.00 цагийн орчимд Улаанбаатар хотын "Чингис хаан" олон улсын нисэх буудалд газардлаа. 


Тус онгоцоор ирсэн иргэдийг ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг болон “Токио Инн” зочид буудалд 21 хоног тусгаарласныг Улсын онцгой комиссын Шуурхай штаб мэдээллээ. 


УОК-оос хилийн чанадад байгаа иргэдээ татан авах ажиллагааг эрчимжүүлж байгаа бөгөөд долоодугаар сард нийт 15 удаагийн нислэгээр 3400 иргэнийг эх оронд нь авчрахаар төлөвлөжээ. Харин наймдугаар сараас тусгай нислэгийг илүү нэмж гадаадаас эх орондоо ирэх хүсэлт гаргасан иргэдээ татан авах ажлыг эрчимжүүлэхийг УОК-ын дарга, Шадар сайд Я.Содбаатар чиглэл болгоод байна. Өнөөдрийн байдлаар, дэлхийн 55 улсаас 10 мянга гаруй Монгол Улсын иргэн эх орондоо ирэх хүсэлтээ УОК-ын Шуурхай штабт албан ёсоор гаргажээ.

Холбоотой мэдээ