Утсаар үнэ төлбөргүй хууль, эрхзүйн зөвлөгөө өгнө

Монголын мэдээ | Нийгэм
munkhbaatar@montsame.gov.mn
2020-07-22 10:36:25
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. НЗДТГ-аас Монголын хуульдчын холбоотой хамтран сар бүрийн гурав дахь долоо хоногийн лхагва гарагт иргэдэд үнэ төлбөргүй хууль, эрх зүйн зөвлөгөө өгөх өдөрлөг зохион байгуулдаг.


Шинэ коронавирусний цар тахлын үед олон нийтийн цуглаан зохион байгуулахыг хориглосон тул өнөөдрийн ээлжит хууль, эрхзүйн зөвлөгөө, мэдээллээ 09.00-17.00 цагийн хооронд 75050801, 75050802, 75050803, 75050804 дугаарын утсаар өгөх болжээ.

Холбоотой мэдээ