Бэлчээр усжуулалтын ажлыг хийж байна

Орон нутагт | Өмнөговь
mishigsuren@montsame.mn
2020-07-22 12:53:22

Өмнөговь /МОНЦАМЭ/.Өмнөговь аймгийн нийт бэлчээр усжуулалтыг 51.5 хувьд хүргэхээр ажиллаж байна. 

Бэлчээрийн усан хангамжийг нэмэх зорилгоор орон нутгийн төсвийн хөрөнгөөр 15 сумын нутагт 30 инженерийн хийцтэй худгийг шинээр гаргах ажлыг өнгөрсөн тавдугаар сараас ирэх 9 дүгээр сар хүртэл гүйцэтгэхээр болжээ. Тус ажлыг Голден хилл ХХК, Хишиг юниверс ХХК-тай гэрээ байгуулан хийх юм байна. Ингэснээр 45.0 мянган га бэлчээрийг шинээр усжуулж, 159 өрхийн 127.0 мянган толгой малыг усаар хангах юм байна.

Үүнээс гадна орон нутгийн төсвийн хөрөнгөөр 30 инженерийн хийцтэй худгийг сэргээн засварлах ажлыг гүйцэтгэхээр Хишиг юниверс ХХК гэрээ байгуулан ажиллаж байна. Ингэснээр 167 өрхийн 147,5 мянган толгой малыг бэлчээрт нь ойр, найдвартай усаар хангах юм. 

Үүнээс гадна Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр дөрвөн сумын усан хангамж дутагдалтай бэлчээрийн 20 газарт уст цэг тогтоох, газрын доорх усны геофизикийн хайгуулыг Эрдэнэдрийлинг ХХК хийж гүйцэтгэж байна. 

Холбоотой мэдээ