НӨАТ-ын буцаалтад 38.2 тэрбум төгрөг олгож байна

Монголын мэдээ | Нийгэм
192@montsame.mn
2020-07-22 12:04:27

Улаанбаатар /МОНЦАМЭ/. НӨАТ-ын энэ оны II улирлын буцаан олголтыг иргэдийн дансанд шилжүүлж эхлээд байна. Нийт 901.615 иргэнд 38.2 тэрбум төгрөг олгож байна. 

Албан татвар төлөгч нь тухайн улирлын сүүлийн өдрийн 24.00 цагаас өмнө худалдан авсан төлбөрийн баримтын мэдээллийг дараагийн улирлын эхний сарын 8-ны дотор Цахим татварын системд бүртгүүлсэн байх юм. 


Холбоотой мэдээ