14 хоногт 20 гаруй гэмт хэргийн гомдол мэдээлэл иржээ

Орон нутагт | Сүхбаатар
odonchimeg@montsame.mn
2020-07-22 12:56:38

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Сүхбаатар аймаг дахь Цагдаагийн газраас сүүлийн 14 хоногийн гэмт хэрэг, зөрчлийн нөхцөл байдлыг танилцууллаа.

Энэ хугацаанд ард иргэдээс нийт 89 гомдол мэдээлэл ирснээс 70 гаруй хувь зөрчлийн, үлдсэн хэсэг нь гэмт хэргийн шинжтэй гомдол байжээ. Өөрөөр хэлбэл 14 хоногт гэмт хэргийн шинжтэй 24 гомдол мэдээлэл ирсэн байна. Гэмт хэрэг дотроо зам тээврийн осол болон бусдыг биед хохирол учруулах төрлийн хэргүүд зонхилж байна. Тодруулбал дээрх хугацаанд зургаан зам тээврийн осол, хүний биед гэмтэл учруулсан найман тохиолдол бүртгэгджээ. Нийт гомдол мэдээллийн 50 хувийг илрүүлсэн бол нийт гомдол мэдээллийн 20 орчим хувь нь эзэн холбогдогчгүй байгаа аж. 

 

Холбоотой мэдээ