25 өрх өөрийн гэсэн "Гэр"-тэй болжээ

Орон нутагт | Өмнөговь
mishigsuren@montsame.mn
2020-07-22 22:28:40

Өмнөговь /МОНЦАМЭ/. Өөрийн гэсэн гэр оронгүй 25 иргэнд өргөө цагаан гэр олгоод буй тухай аймгийн ЗДТГ-аас мэдээлэв.

2020 оныг Өмнөговь аймгийн хэмжээнд “Өрх гэр бүлийн хөгжлийн жил” болгон зарласан билээ. Зорилтот жилийн хүрээнд энэ жил 50 өрхөд өргөө цагаан гэр олгохоор төлөвлөсөн юм. Энэ сард 25 өрхөд гэрийг нь гардуулж өглөө. Иргэдэд гэр олгохдоо амьдрал ахуйгаа дээшлүүлэх. Цаашид өргөө гэрээ өөд татаад явах боломжтой. Ялангуяа залуу гэр бүлүүд, өндөр настнуудыг дэмжиж тухайн сум, багийн тодорхойлолтод үндэслэн гэрийг олгож буй ажээ.

Холбоотой мэдээ