Ахмадуудын санаачилгаар журамт цэргийн хөшөө сүндэрлэнэ

Орон нутагт | Сэлэнгэ
otgontsetseg@montsame.mn
2020-07-22 20:05:58

Сэлэнгэ/МОНЦАМЭ/. Ардын журамт цэргийн уухайн дуу хадаж явсан алдарт “Ханын хөндий”-д цэргийн хөшөөг сүндэрлүүлэх ажлыг ахмадууд санаачлан, хандив тусламж цуглуулах ажлыг эхлүүлжээ.

Хандивын аяны салхийг Шаамар сумын ахмадын хорооны хамт олон хагалсан байна. Энэхүү үйл ажиллагаанд 1921 оны ардын хувьсгалын партизан, журамт цэрэг С.Жамбаахүү, Н.Амар, Д.Даваасүрэн, В.Жигжид нарын үр ач нар хүрэлцэн ирж, “Ханын хөндий”-д сүндэрлэх журамт цэргийн хөшөөний хандивын аяны эхлэлийг тавьж буйгаа мэдэгдсэн байна. Бусад ахмадын хороод өөрсдийн боломжоор хандивыг эхлүүлэхээр болжээ. Ташрамд Сэлэнгэ аймгийн Ахмадын хорооноос Ардын хувьсгалын 100 жилийн ойг угтан бүсүүдийн ахмадын хороодын дунд олон ажлуудыг зохион байгуулахаар төлөвлөсөн юм. Эл ажлын нэг болох ахмадуудын санал, санаачилгаар хувьсгал эхэлж байсан алдарт “ханын хөндий”-д ардын журамт цэргүүдэд зориулсан дурсгалын хөшөө тун удахгүй сүндэрлэх ажээ.

 

 

 

Холбоотой мэдээ