Хөдөөгийн замд осол гэмт хэрэг их гарч байна гэв

Орон нутагт | Завхан
myagmarsuren@montsame.mn
2020-07-27 13:42:27

Завхан/МОНЦАМЭ/.Завхан аймгийн хэмжээнд хагас жилийн байдлаар хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг 50 хувиар өсжээ.

Хөдөлгөөний аюулгүй байдлын гэмт хэрэг хагас жилийн байдлаар 10 бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад өссөн байна. Дээрх гэмт хэргийн ихэнх нь хөдөөгийн замд гарчээ. Иймд жолооч та бүхэн замын хөдөлгөөний дүрмээ биелүүлэн, хөдөлгөөндөө зөв соёлтой оролцож, аливаа осол, зөрчлөөс урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна.

Жолооч нар орон нутгийн замд хурд хэтрүүлдэг, дүрэм зөрчдөгөөс болж хүүхдүүд эндсээр байна. Замын хөдөлгөөнд буруу оролцсоноороо амь нас, эрүүл мэндээрээ хохирох эрсдэлтэй гэдгийг байнга санаарай хэмээн аймгийн Замын цагдаагийн тасгаас мэдээлэв. Тус тасгаас орон нутгийн замд “Яараад яах вэ дээ” аяныг үргэлжлүүлэн зохион байгуулж байна. Аймгийн 24 суманд хөдөлгөөнт эргүүл ажиллаж давхардсан тоогоор 3200 гаруй иргэнд санамж зөвлөгөө өгчээ. Ер нь хөдөлгөөнт эргүүл ажиллаж иргэд, жолооч нарт зөвлөгөө, санамжийг байнга өгөх нь үр дүнтэй байна хэмээн нэмж дуулгав.

 

Холбоотой мэдээ