Д.Трампын зөвлөх коронавирусээр халдварлажээ

Дэлхийд | Нийгэм
ayanzaya@montsame.gov.mn
2020-07-28 10:22:50

ВАШИНГТОН. /TASS/. АНУ-ын Ерөнхийлөгчийн Үндэсний аюулгүй байдлын зөвлөх Роберт О'Брайенаас коронавирусний халдвар илэрсэн тухай Цагаан ордон даваа гарагт мэдэгджээ.


“Д.Трампын Үндэсний аюулгүй байдлын зөвлөх Роберт О'Брайены “COVID-19”-н шинжилгээний хариу эерэг гарсан. Өвчний шинж тэмдгүүд түүнд хөнгөн хэлбэрээр илэрсэн бөгөөд одоогоор тэрбээр өөрийгөө тусгаарлаж, Цагаан ордноос хол, аюулгүй газраас ажиллаж байна. Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн үйл ажиллагаа хүндрэл сааталгүй үргэлжилж байна” хэмээн Цагаан ордны мэдэгдэлд цохон тэмдэглэжээ.


Ерөнхийлөгч Доналд Трамп болон дэд Ерөнхийлөгч Майкл Пенс нар коронавирусээр халдварлах эрсдэлгүй гэдгийг мөн мэдэгдэлд дурдав.


О'Брайен гэр бүлийн арга хэмжээнд оролцсоныхоо дараа коронавирусээр халдварлажээ. Тэрбээр өнгөрсөн долоо хоногоос ажлын байрандаа харагдаагүй хэдий ч ажил үүргээ алсаас гүйцэтгэж байсан аж. 


Bloomberg” агентлагийн мэдээлснээр, одоогоор коронавирусний халдвар авсан Д.Трампын хамгийн ойрын зөвлөх нь О'Брайен аж. Д.Трамп түүнийг өнгөрсөн оны 9 дүгээр сард Үндэсний аюулгүй байдлын зөвлөхөөрөө томилсон юм. 

Холбоотой мэдээ