Маргааш цахилгаан эрчим хүч хязгаарлана

Орон нутагт | Увс
batkhuu@montsame.mn
2020-07-29 19:25:51

Увс /МОНЦАМЭ/. Маргааш буюу энэ сарын 30-ны өдөр Увс аймагт цахилгаан эрчим хүчний хязгаарлалт хийгдэнэ. Тодруулбал, өглөөний 8-14 цагийн хооронд Улаангомын 35кВ-ын шугамд засварын ажил хийгдэх тул дээрх хугацаанд "0" зогсолт хийж цахилгаан эрчим хүчийг хязгаарлах юм байна. Иймээс хэрэглэгчид урьдчилан сэргийлэх, ажил үйлчилгээгээ зохицуулах, нөөц эх үүсвэрээ бэлтгэх зэргээр холбогдох арга хэмжээг авч ажиллахыг аймгийн “Цахилгаан түгээх сүлжээ” компанаас анхааруулж байна. 

Холбоотой мэдээ