Баян-Өлгийд олон нийтийг хамарсан арга хэмжээ зохион байгуулахыг хориглов

Орон нутагт | Баян-Өлгий
bayanulgii@montsame.gov.mn
2020-07-30 09:17:19

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн Онцгой комисс хурим, найр хийдэг үйлчилгээний газруудын үйл ажиллагааг энэ сарын 2-ны өдрөөс нээгээд байсан юм.

Тэгвэл аймгийн Онцгой комиссын өчигдөр /2020.07.29/ хуралдаж наймдугаар сарын 2-ны өдрөөс аймгийн хэмжээнд олон нийтийг хамарсан хурал, жагсаал, цуглаан, сургалт, баяр ёслол, хурим найр, уралдаан, тэмцээн, дугуйлан зохион байгуулахыг түр хязгаарлав. Мөн цахим тоглоомын газар, диско болон бүжгийн баар, соёл үйлчилгээний төв зэрэг хөл хөдөлгөөн ихтэй газрууд, шашны байгууллагын нийтэд үйлчлэх үйл ажиллагааг түр хугацаагаар хориглолоо.

Дээрх хязгаарлалт нь ковид-19 цар тахлын эрсдэл өндөр байгаатай холбогдуулан халдвар хамгааллын дэглэм алдагдахаас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах зорилготой ажээ.

Холбоотой мэдээ