Нүүдлийн соёлын үйлчилгээг малчны хотонд хүргэж байна

Орон нутагт | Хөвсгөл
gantuyaB@montsame.mn
2020-07-30 19:34:06

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын Соёлын төвийн хамт олон  нүүдлийн соёлын үйлчилгээг малчны хотонд хүргэж байна.

Тус хамт олон Тосонцэнгэл сумын нэг, дөрөвдүгээр багийн иргэдийн зусаж байгаа Тосны голын айл өрхүүдэд очиж соёлын үйлчилгээг хүргэсэн байна. Энэ үеэр 60 гаруй айлд очиж ажилласнаас хоёр цэгт нэгдсэн соёл урлагийн мэдээ мэдээлэл түгээж нүүдлийн номын сангийн картаар ном өгч 280 гаруй хүүхэд насанд хүрэгчдэд хүрч ажиллажээ. Мөн таны бидэнд үлдээх өв соёл аян,   орон нутаг судлах танхимын үйл ажиллагааг танилцуулж угийн бичиг хөтөлж буй айлын судалгаа авч сургалт хийсэн байна.

 

 


Холбоотой мэдээ