БОАЖЯ-ны сайд Д.Сарангэрэл НҮБ-ын суурин төлөөлөгч Винод Ахужаг хүлээн авч уулзав

Монголын мэдээ | Байгаль орчин
sodonizm@gmail.com
2020-07-31 11:09:01

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Байгаль орчин,  аялал жуулчлалын сайд Д. Сарангэрэл НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын суурин төлөөлөгч Винод Ахужаг  хүлээн авч уулзан, байгаль орчны салбарын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.

БОАЖЯ-ны сайд Д.Сарангэрэл НҮБ-ын Хүнс Хөдөө аж ахуйн байгууллага болон Байгаль орчин, аялал жуулчлалын яамд хоорондын хамтын ажиллагааг өргөн цар хүрээтэйгээр нягт хамтран ажиллаж ирсэнд талархалтай байгаагаа илэрхийлж, цаашид хамтын ажиллагааг өргөжүүлэн ажиллахаа хэллээ. Салбарын чухал хэсэг болох ойн тогтвортой менежментийг сайжруулах, газрын доройтлыг бууруулах ажилд салбар дундын зохицуулалттай нэгдсэн багц төлөвлөгөө хэрэгжүүлэхээ онцлов.


НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын суурин төлөөлөгч Винод Ахужа НҮБ-ын Хүнс хөдөө аж ахуйн байгууллагаас байгаль орчны салбарт хамтран ажиллаж буй төсөл хөтөлбөр, үйл ажиллагаа, шинээр хэрэгжүүлэх боломжит төслийн  талаар танилцууллаа. Мөн нэмүү өртгийн  тогтвортой сүлжээнд суурилсан ажлууд нь орон нутгийн эдийн засаг, нийгмийн хөгжилд дэмжлэг үзүүлэх замаар байгаль орчныг хамгаалах, байгалийн нөөцийг зохистой ашиглахад дэмжлэг үзүүлнэ гэж найдаж байгаагаа илэрхийлэв.

Холбоотой мэдээ