Улсын начин Н.Мустафаг хоёр өрөө байраар мялаав

Орон нутагт | Баян-Өлгий
bayanulgii@montsame.gov.mn
2020-07-31 12:03:30

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн Засаг дарга А.Гылымхан Тулгар төр байгуулагдсаны 2229 жил, Их Монгол Улсын 814 жил, Ардын хувьсгалын 99 жилийн ойн Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд тав давж “Улсын начин” цол хүртсэн тус аймгийн Дэлүүн сумын харьяат, “Өлгийн хүчтэн” дэвжээний бөх Н.Мустафа болон дэвжээний удирдлагуудыг хүлээн авч хүндэтгэл үзүүллээ.

Уулзалтын үеэр аймгийн Засаг дарга А.Гылымхан "Өлгийн хүчтэн" дэвжээний тэргүүн, аймгийн арслан Х.Айдос, дасгалжуулагч багш, аймгийн хурц арслан К.Ханат, тус дэвжээний удирдах зөвлөл гишүүд Н.Алгабек, Ө.Арманбек нарт нутгийн бөхчүүдийг бүх талаас дэмжин ажиллаж улс, аймгийн алдар цолтой бөхчүүдийг төрүүлж байгаад талархал илэрхийллээ.

Мөн аймгийн ИТХ-ын 2016 оны ээлжит ІІ хуралдаанаар баталсан "Спортын өндөр амжилт гаргасан тамирчин, дасгалжуулагч, шүүгчдийг мөнгөн шагналаар шагнах журам"-ын дагуу шинэ начны цолыг хоёр өрөө байраар мялаахаа дуулгалаа. 

Холбоотой мэдээ