Улсын хэмжээнд энэ онд 69 хүн усанд энджээ

Монголын мэдээ | Хууль
sodonizm@gmail.com
2020-08-03 12:12:45

Улаанбаатар/МОНЦАМЭ/. Улсын хэмжээнд он гарсаар өнөөдрийн байдлаар 11 аймгийн 25 сум, нийслэлийн таван дүүрэгт нийт 48 удаагийн усанд живж, 69 хүн амь насаа алджээ.

Амиа алдсан хүмүүсийн 51 нь том хүн, 18 нь хүүхэд байжээ. Ихэвчлэн иргэдийн анхаарал болгоомжгүй байдал, бага насны хүүхдийг хараа хяналтгүй орхисноос, эцэг, эхчүүдийн сонор сэрэмжгүй байдлаас, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гол усанд орох зэрэг шалтгаанаас үүдэлтэй байна.

Иймд иргэдийг гол, мөрөн нуурын ойролцоо амарч зугаалахдаа сонор, сэрэмжтэй байх, гэр бүл найз нөхөд, хамт олноороо амралт зугаалгаар явахдаа нэгдсэн зохион байгуулалттай байж, нэгнийгээ бүртгэдэг байх, хүүхдийг гол усны эрэг дагуу  тоглуулахгүй байх, хүүхдэд тавих хараа, хяналтаа сайжруулах, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гол усанд орохгүй байх, баталгаатай гүүр, гарам, гарцтай газраар автомашинтай зорчихыг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна.

Холбоотой мэдээ