“TikTok”-н эзэмшигч эрх ашгаа хамгаалахад бэлэн байна

Дэлхийд | Эдийн Засаг
ayanzaya@montsame.gov.mn
2020-08-03 14:20:52

БЭЭЖИН. /Jinri Toutiao/. TikTok нийгмийн сүлжээг хөгжүүлэгч Хятадын “ByteDance” компани эрх ашгаа хамгаалахад бэлэн байгаагаа мэдэгджээ. АНУ-д “TikTok” ашиглахыг хориглох төлөвтэй байгаа тухай эрх баригчид мэдэгдсэнтэй холбоотойгоор “ByteDance” компани ийнхүү мэдэгдсэн байна.


ByteDance” үргэлж дэлхийн компани болохыг эрмэлздэг байсан. Ингэх явцдаа бид олон улсын хурцадмал орчин, соёл хоорондын мөргөлдөөн, бүтээлийн хулгай, гүтгэлэг зэрэг олон саад бэрхшээлтэй тулгарч байна. Ийм хүндрэл бэрхшээлүүдтэй тулгарч байгаа хэдий ч компани дэлхий даяарх үйлчлүүлэгчиддээ үнэ цэнэтэй байхын тулд даяарчлалын чиг шугамаа хатуу баримталж, дэлхий дахин тэр дундаа Хятадад оруулж буй хувь нэмрээ тасралтгүй нэмэгдүүлсээр байна” хэмээн компанийн мэдэгдэлд дурдсан байна.


TikTokАНУ-д ашиглахыг хориглохоор төлөвлөж байгаагаа АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп 7 дугаар сарын 31-нд мэдэгджээ. 

Холбоотой мэдээ