700 орчим хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд бий

Орон нутагт | Дорнод
167@montsame.mn
2020-08-03 17:33:30

Дорнод /МОНЦАМЭ/. Дорнод аймгийн хэмжээнд 700 орчим хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд бий гэж барагцаалж байна. Аймгийн төвд “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын комисс” 2017 оноос ажиллаж эхэлсэн юм. Тус комисст гурван жилийн хугацаанд 400 гаруй хүүхэд ямар нэгэн асуудал, шалтгаанаар хандсан аж. Үүний цаана сум, багт амьдардаг, асаргаа шаардлагагүй ч хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд нэлээд бий гэж үзэж байгаа юм. Хамгийн сүүлд 2012 онд сум, баг, аймгийн төвийн хэмжээнд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн судалгаа явуулахад 600 орчим байсан гэж Дорнод аймгийн Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эцэг эхчүүдийн холбооны тэргүүн Т.Оюунсүрэн ярив. Энэхүү холбооноос таван чиглэлээр хичээл сургалт хийх, олон талт үйл ажиллагаа явуулах зэргээр ажиллаж, 100 гаруй хүүхэд тогтмол хамрагдаж байна.

Холбоотой мэдээ