“Бодь даатгал” ХК хувьцаа эзэмшигчдийн хурлаа зарлажээ

Монголын мэдээ | Эдийн Засаг
192@montsame.mn
2020-08-03 17:24:12

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Хөрөнгийн биржид бүртгэлтэй “Бодь даатгал” ХК хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлаа ирэх 9 дүгээр сарын 9-нд хуралдуулахаар болжээ. Тус компанийн ТУЗ ийм шийдвэр гаргаж, хурлаар:

  • 2020 оны хагас жилийн үйл ажиллагаа болон санхүүгийн тайлан,
  • Мөн энэ оны II хагасын бизнес төлөвлөлтийг танилцуулах,
  • Компанийн “Дүрэм”-ийн төслийг батлах, 
  • ТУЗ-ийн ердийн болон хараат бус гишүүдийг сонгох;
  • мөн ТУЗ-ийн төсөв батлах талаар хэлэлцэх аж. 

Холбоотой мэдээ