Жаргалант суманд 2.5 тэрбум төгрөгөөр бүтээн байгуулалтын ажил хийж байна

Орон нутагт | Орхон
orkhon@montsame.mn
2020-08-04 09:27:02
oyuka_hu@yahoo.com

Орхон/МОНЦАМЭ/ Аймгийн Засаг даргын орлогч С.Батжаргал, ЗДТГ-ын Хөрөнгө оруулалт хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтэс, Хотын захирагчийн албаны мэргэжилтнүүдийн хамт өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд Жаргалант суманд ажиллалаа.

Энэ онд Жаргалант суманд орон нутгийн төсвийн хоёр тэрбум 500 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар технологийн уур үйлдвэрлэх хүчин чадалтай уурын зуухны барилга болон эмнэлгийн өргөтгөл, 100-120 хүүхдийн багтаамжтай дунд сургуулийн дотуур байрны барилга барьж байна. 

 

Холбоотой мэдээ