"УБ-БҮК" ХК-ийн ханш хамгийн их өсөв

Монголын мэдээ | Эдийн Засаг
192@montsame.mn
2020-08-03 18:24:08

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Хөрөнгийн бирж өнөөдөр энгийн арилжаагаар I, II, III ангиллын 26 ХК-ийн 35 сая төгрөгийн үнийн дүн бүхий 148.544 хувьцаа  арилжив. Үүнээс 15 ХК-ийн хувьцааны ханш өсөж, 5 ХК-ийн хувьцааны ханш буурсан бол 6 үнэт цаасны ханш тогтвортой байлаа. 

Энэ өдөр "Эрдэнэ Ресурс Девелопмент Корпорэйшн" (ERDN+13.93%) болон "УБ-БҮК" ХК (BUK+8.91%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Сор" (SOR-13.33%) болон "Хөвсгөл алтан дуулга" ХК (ADU-10.38%)-ийн  хувьцаа хамгийн их уналттай байлаа.

Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 45 үнэт цаасыг 4.4 сая төгрөгөөр арилжлаа.

"TOP 20" индекс 0.15 хувиар өсөж, 16548.05 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 2,544,164,930,701.77 төгрөг боллоо. Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.     


Холбоотой мэдээ