Ерөө голын усны түвшин нэмэгдэн үерийн байдалд шилжжээ

Орон нутагт | Сэлэнгэ
otgontsetseg@montsame.mn
2020-08-04 09:27:36

Сэлэнгэ/МОНЦАМЭ/.Сэлэнгэ аймгийн УЦУОШГ-аас үер усны аюулаас сэргийлэх сэрэмжлүүлэг мэдээ ирүүллээ.

Сэлэнгэ аймгийн нутагт урсах Ерөө голын усны түвшин Бугант тосгон орчим өмнөх өдрөөс 31 см-ээр нэмэгдэн үерийн байдалд шилжжээ.

Иймээс тус голын сав газраар нутаглах ард иргэд, аж ахуйн нэгж, аялал зугаалгаар яваа иргэдийг үер усны болзошгүй аюулаас сэрэмжтэй байхыг анхаарууллаа.  

Холбоотой мэдээ