"Стандарт агрикалчер групп", "Баянгол зочид буудал" ХК-ийн ханш хамгийн их өсөв

Монголын мэдээ | Эдийн Засаг
192@montsame.mn
2020-08-04 18:26:45

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Хөрөнгийн биржид өнөөдөр, 8 дугаар сарын 4-нд энгийн арилжаагаар I, II, III ангиллын 33 ХК-ийн 311.2 сая төгрөгийн үнийн дүн бүхий  243.841 хувьцаа  арилжив. Үүнээс 11 ХК-ийн хувьцааны ханш өсөж, 15 ХК-ийн хувьцааны ханш буурсан бол 7 үнэт цаасны ханш тогтвортой байлаа. 

Энэ өдөр "Стандарт агрикалчер групп" (SOH+9.09%) болон "Баянгол зочид буудал" ХК (BNG+6.45%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Ремикон" (RMC-8.45%) болон "Шарын гол" ХК (SHG-7.31%)-ийн  хувьцаа хамгийн их уналттай байлаа.

Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 3 үнэт цаасыг 300.000 төгрөгөөр арилжсан байна.

"TOP 20" индекс 0.65 хувиар буурч 16445.43 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 2,511,675,466,525.03 төгрөг боллоо. Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.     


Холбоотой мэдээ