Цагдаагийн байгууллага 99 грамм мансууруулах бодисыг хураан авчээ

Монголын мэдээ | Хууль
sodonizm@gmail.com
2020-08-05 09:57:35

Улаанбаатар/МОНЦАМЭ/. Цагдаагийн байгууллага өнгөрсөн онд мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус гэмт үйлдлийг таслан зогсоож, нийлүүлэлтийг хязгаарлаж, нийт 99.3 грамм мансууруулах бодисыг хураан авчээ.

Өнгөрсөн онд хураан авсан мансууруулах бодисыг  2017 онтой харьцуулахад  4.3 дахин, 2018 онтой харьцуулахад 3 дахин өссөн байна. Үүнээс химийн гаралтай болон тусгай аргаар боловсруулан гаргаж авсан мансууруулах бодис нийт 7.4 грамм хураан авсныг 2018 онтой харьцуулахад 4.3 дахин өсжээ.

Харин мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисын агууламжтай эм, бэлдмэл, тэдгээрийн түүхий эдийг хууль бусаар ашиглах гэмт хэргүүдэд эд мөрийн баримтаар хураан авсан эм, бэлдмэл, бодисын хэмжээ 2018 онтой харьцуулахад 15 хувиар өссөн байна.

Мөн 2019 онд урд өмнө манай улсад нь бүртгэгдэж байгаагүй 2 төрлийн мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг илрүүлж, нийлүүлэлтийг таслан зогсоожээ.

Холбоотой мэдээ