Баруун бүсийн нийт бүтээгдэхүүний 18.4 хувийг үйлдвэрлэж байна

Орон нутагт | Завхан
myagmarsuren@montsame.mn
2020-08-05 12:00:19

Завхан /МОНЦАМЭ/. Завханы аж үйлдвэрийн салбарт 1024 ажиллагсад ажиллаж нэг ажилчны хөдөлмөрийн бүтээмж 10.5 сая төгрөг, жилд дунджаар 42.5 сая төгрөгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна.

Аж үйлдвэрийн салбарт ажиллагсдын тоо аймгийн нийт ажиллагсдын 2.4 хувийг эзэлж байна. Мөн нэг хүнд ногдох аж үйлдвэрийн бүтээгдэхүүний хэмжээ 2006 оноос 2.2 дахин өсжээ.

Тодруулбал 2006 онд нэг хүнд ногдох аж үйлдвэрийн бүтээгдэхүүний хэмжээ 70.7 мянган төгрөг байсан бол өнгөрсөн онд 155.1 мянган төгрөг буюу 2.2 дахин өссөн байна. Түүнчлэн аймгийн аж үйлдвэрийн салбар баруун бүсийн нийт бүтээгдэхүүний 18.4 хувийг үйлдвэрлэсэн байна. Өнөөдрийн байдлаар аймгийн аж үйлдвэрийн салбарын голлох бүтээгдэхүүн нь мод модон бүтээгдэхүүн, талх нарийн боов, архи дарс, чихэр, цай, мах махан бүтээгдэхүүн, төрөл бүрийн гутал, арьс ширний үйлдвэрлэл, барилгын ханын материал, тоосго, блок, эсгий, өлөн гэдэс боловсруулах үйлдвэрлэл ажээ.

Холбоотой мэдээ