“Бодлогын инноваци-2020” төсөлд Говь-Алтай аймгийн ЗДТГ-ын баг шалгарчээ

Орон нутагт | Говь-Алтай
185@montsame.mn
2020-08-05 12:16:19

Говь-Алтай /МОНЦАМЭ/. “Бодлогын инноваци-2020” төслийн сонгон шалгаруулалтад Говь-Алтай аймгийн ЗДТГ-ын баг “Иргэдийн өргөдөл, гомдол, санал, хүсэлтийн шийдвэрлэлтийг сайжруулахад загварчлалын сэтгэлгээг ашиглах нь” төслөөр шалгарчээ.


Төслийн хүрээнд иргэдийн өргөдөл, гомдол, орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийгдэх ажлын саналыг утсаар болон цахимаар хүлээн авч ажлын тав хоногт шийдвэрлэх туршилтын ажлыг эхлүүлээд байна. Үүний зэрэгцээ шийдвэрлэлтийг сайжруулах зорилгоор “Нутгийн захиргааны байгууллага, албан тушаалтанд хандаж иргэдээс гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх туршилтын журам”-ыг боловсруулан мөрдөн ажиллаж байгаа тухай холбогдох албанаас мэдээлэв.

Бодлогын шинэлэг арга хэрэгслийг туршин, нэвтрүүлэх зорилгоор Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Төрийн албаны зөвлөл, НҮБХХ-ийн "Монгол Улсад мэргэжлийн, иргэн төвтэй төрийн албыг төлөвшүүлэх нь" төслөөс хамтран “Бодлогын инноваци-2020” ажлыг зохион байгуулсан ажээ.


Холбоотой мэдээ