Улсын баяр наадмаар цол, чимэг хүртсэн бөхчүүдэд хүндэтгэл үзүүлнэ

Орон нутагт | Увс
batkhuu@montsame.mn
2020-08-05 12:42:14

Увс /МОНЦАМЭ/. Энэ жилийн улсын их баяр наадмаар ес давж түрүүлэн “Аварга” цол хүртсэн П.Бүрэнтөгс, найм давж үзүүрлэн “Тод сонин” чимэг хүртсэн Н.Батсуурь, тав давж “Улсын начин” цол хүртсэн Ц.Мөнхбаяр нарт хүндэтгэл үзүүлэх арга хэмжээ энэ сарын 7-ны өдөр Улаангом хотноо болох гэж байна.  

Урд өмнөх жилүүдэд улсын баяр наадмын дараахан Увс аймаг шинэхэн аварга цолтнуудаа хүлээн авч хүндэтгэл үзүүлэн, хүчит бөхөө барилдуулж, хүлэг морьдоо уралдуулан өргөн дэлгэр тэмдэглэдэг байсан бол энэ жилийн хувьд коронавирусний халдвар тархах эрсдлээс урьдчилан сэргийлэх үүднээс баяр наадам хийхгүй болсон байна. Харин цол, чимэг хүртсэн дээрх бөхчүүдэд хүндэтгэл үзүүлэх арга хэмжээг наадмын талбайд зохион байгуулахаар болжээ.

Үүнээс гадна энэ сарын 8-ний өдөр Давст сумынхан шинэхэн аварга П.Бүрэнтөгсөө хүлээн авч хүндэтгэл үзүүлэх юм байна.

Холбоотой мэдээ