Нийтийн эзэмшлийн талбайн тохижилтын ажлуудыг улсын комисс хүлээж авлаа

Орон нутагт | Увс
batkhuu@montsame.mn
2020-08-05 12:43:09

Увс /МОНЦАМЭ/. Улаангом сумын 3-р багийн нийтийн эзэмшлийн талбайн тохижилтын ажлуудыг улсын комисс энэ сарын 4-ий өдөр ашиглалтад хүлээж авлаа.

Тодруулбал, орон сууцнуудын дундах тоглоомын талбайн тохижилт, явган хүний зам, гүйлтийн зам, 1, 2-р 48 болон 1-60 айлын дээврийн засвар зэрэг ажил дээр улсын комисс ажилласан юм. Эдгээр засвар тохижилтын ажлууд хийгдсэнээр Улаангом сумын ард иргэд тав тухтай орчинд ажиллаж амьдрах, залуучууд гүйлт, дугуйн спортоор хичээллэх, хүүхэд багачууд аюулгүй орчинд тоглож наадах боломж бүрдээд байна. 

Холбоотой мэдээ