УБЕГ-ын даргаар Д.Дэлгэрсайханыг томиллоо

Монголын мэдээ | Хууль
sodonizm@gmail.com
2020-08-05 18:26:39

Улаанбаатар/МОНЦАМЭ/. Монгол Улсын Засгийн газрын өнөөдрийн буюу 8 дугаар сарын 5-ны ээлжит хуралдаанаар Дагвадоржийн Дэлгэрсайханыг Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргаар томиллоо.

Тэрбээр Монгол Улсын Техникийн Их Сургуулийг 1997 онд бакалавр, 1999 онд магистр, 2011 онд докторантаар  төгссөн, компьютерийн программ хангамжийн мэргэжилтэй ба Улсын бүртгэлийн ерөнхий газрын дэд даргаар 2016 оноос хойш ажилласан юм.

Засгийн газрын тогтоолыг ЗГХЭГ-ын Хууль эрх зүйн газрын дарга Н.Мягмар танилцуулж, улсын бүртгэлийн байгууллагын тамгыг ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Баасандорж гардуулан өгч, ажлын амжилт хүслээ.


Холбоотой мэдээ