ХНХЯ-ны сайд А.Ариунзаяа Элчин сайд Дэвид Воусэнийг хүлээн авч уулзлаа

Монголын мэдээ | Нийгэм
sodonizm@gmail.com
2020-08-05 18:54:01

Улаабаатар/МОНЦАМЭ/. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа, Австралийн холбооны улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Дэвид Воусэнийг хүлээн авч уулзлаа

Австралийн холбооны улсын Монгол дахь Элчин сайдын яамнаас жил бүр тэтгэлэгт хөтөлбөр зарлаж, шалгаруулдаг. Эдгээр хөтөлбөрүүдийн ихэнх нь ХНХЯ-тай холбоотой. Тухайлбал, хүүхэд хамгаалал, хүүхдийн засан хүмүүжүүлэх төв гэх мэт.

Элчин сайд Дэвид Воусэн “Дээрх тэтгэлэгт хөтөлбөрөө цаашдаа ч үргэлжлүүлнэ. Мөн бид танай яамтай хамтран “Ажиллах болон амрах визийн тохиролцооны тухай Санамж бичиг”-ийг байгуулахаар ажиллаж байна. Орох гарах хөдөлгөөн хаагдсан энэ үед тус Санамж бичгийг байгуулах тухай ярихад зохисгүй байна. Дараагийн асуудал бол МСҮТ. Энэ нь хөдөлмөр эрхлэлтийг бий болгох маш чухал салбар. Манай Засгийн газраас GIZ-ээр дамжуулан их хэмжээний санхүүжилтийг МСҮТ-д олгодог. Энэ чиглэлээр мэдээлэл түгээх, олон нийтийн ойлголтыг нэмэхэд дэмжлэг хэрэгтэй бол хамтарч ажиллахад бэлэн” гэсэн юм.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа "Хөдөлмөрийн зах зээл тэр дундаа ажил олгогчдын хэрэгцээ шаардлагад тулгуурлан, оюутнуудыг бэлдэх нь шууд ажлын байранд зуучлах  боломжийг олгодог. Манай улс хүн ам цөөхөнтэй боловч 130 их дээд сургуультай. Маш олон дээд боловсролтой залуучууд ажилгүй байна. Тиймээс МСҮТ-ийн асуудалд ихээхэн анхаарал хандуулж ажиллана" гэлээ.

Холбоотой мэдээ