"Хустайн цогцолбор” газрын ажилтнууд орон сууцтай болов

Монголын мэдээ | Байгаль орчин
sodonizm@gmail.com
2020-08-05 19:09:29

Улаанбаатар/МОНЦАМЭ/. “Хустайн цогцолбор” газрын ажилтнууд хамгаалж буй газартаа  байранд амьдрах боломж бүрдлээ.

Дэлхий дахинаа устах аюул нүүрлэж байсан тахийг 1992 оноос эхлэн Монголдоо нутагшуулж, өсгөж үржүүлэх ажилд амьдралынхаа олон арван жилийг зориулж буй байгаль хамгаалагч, ургамал, амьтан судлаач, биологичид ажлын газрынхаа хажууд, амьдарч буй газартаа дулаан тохилог орон сууцанд амьдрах боломжийг бүрдүүлэн, энэ сарын 04-нд 16 айлын шинэ байрны үүдийг нээлээ.


Монгол Улс, ХБНГУ-ын хөгжлийн хамтын ажиллагааны хүрээнд Германы Сэргээн босголт, зээлийн банк /KFW/-аар дамжуулан БОАЖЯ-тай хамтран хэрэгжүүлж буй “Биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох төсөл”-өөс энэхүү орон сууцны санхүүжилтийг шийдвэрлэсэн байна. Ингэснээр байгаль хамгаалагчид тогтвор суурьшилтай ажиллах нөхцөл боломжийг хангаж буй юм.

Холбоотой мэдээ