Төрийн албаны шинэтгэлийг орон нутагт хэрэгжүүлэхэд олны оновтой санал чухал

Орон нутагт | Сэлэнгэ
otgontsetseg@montsame.mn
2020-08-06 09:49:45

Сэлэнгэ/МОНЦАМЭ/.Сэлэнгэ аймгийн Төрийн албаны салбар зөвлөлөөс "Төрийн албаны шинэтгэлийг орон нутагт хэрэгжүүлэх арга зүй" сэдэвт эссэ бичлэгийн уралдааныг зарлалаа.

Энэхүү уралдаанд аймаг, сумдын ИТХ-ын ажлын алба, Засаг даргын Тамгын газар, аймгийн Засаг даргын хэрэг эрхлэх асуудлын хүрээний агентлаг, төсөвт байгууллагын төрийн албан хаагчид хамрагдах юм байна. Уг эссэ бичлэгийн уралдаан хоёр үе шаттай явагдах аж. Хоёр шатны нийлбэр оноогоор хамгийн өндөр оноо авсан эхний гурван төрийн албан хаагчийг шалгаруулж урамшуулах гэнэ. Уралдааны материалыг 2020 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл tzuh@selenge.gov.mn хаягаар хүлээн авах ажээ. Тус уралдааны тэргүүн байрт шалгарсан төрийн албан хаагчийг батламж, 500 мянган төгрөг, дэд байр батламж, 300 мянган төгрөг, гутгаар байр батламж, 200 мянган төгрөгөөр тус тус урамшуулан шагнах юм байна. 

Холбоотой мэдээ