Энэтхэг, Балба, Вьетнамаас 168 иргэн эх орондоо ирэв

Монголын мэдээ | Нийгэм
192@montsame.mn
2020-08-06 09:08:26

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Гадаад улс орнуудад байгаа монгол иргэдээ татан авах хуваарийн дагуу Шинэ Дели-Ханой -Улаанбаатарын тусгай онгоц Буянт-Ухаа олон улсын нисэх буудалд өнөө өглөө газардлаа. 

Тус нислэгээр Энэтхэг, Балба, Вьетнам улсаас нийт 168 иргэн эх орондоо ирэв. Энд 114 лам, бага насны хүүхэдтэй гэр бүл 12, жирэмсэн эмэгтэй 1, эрүүл мэндийн шалтгаантай 3 хүн, бусад хүндэтгэн үзэх шалтгаантай 35 хүн иржээ.‬ Тэднийг ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг, Монголын Үндэсний их сургуулийн дотуур байранд тусгаарлах аж.



Өчигдөр орой Сиэтл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн нислэгээр АНУ-аас 256 иргэн мөн эх орондоо ирсэн юм. Энэхүү нислэг нь тус улс руу үйлдэж байгаа 2 дахь удаагийн тусгай үүргийн нислэг байв. АНУ-аас ирсэн иргэдийг Цэргийн төв эмнэлэг, “Монголика”, “Дрийм”, “Зүчи” зочид буудлууд болон “Сэлбэ ресорт” амралтын газруудад тусгаарлаад байна. 

Холбоотой мэдээ